“ХОТЫН САНААЧЛАГУУД” хэвлэлийн бага хурал болж байна

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн магистр, докторын сургалтад суралцаж буй судлаач оюутнууд болох Александр Бакалов , Баир Батуев ,Алтан Ханхашкеев, Малханов Андрей и Хандуев Бато -Мунко нар Улаанбаатар хотын оршин суугчид, хөдөө орон нутгаас ирж буй гийчин, гадаадын жуулчдыг тав тухтай байлгах үүднээс инновацийн санаачилгыг нийслэлийн удирдлагуудад санал болгохоор хэвлэлийн бага хурлыг өнөөдөр МУЭИС-ийн 15 давхарт боллоо.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын оршин суугчид, жуулчдын амьдралыг хялбарчлах гурван шинэлэг төслийн талаар ОХУ-иас тус сургуульд суралцаж буй оюутнууд танилцуулж байна. Үүнд:

1. Нийтийн тээврийн оновчлол – оюутнууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн бүх чиглэлийг Google багтай хамтран ажилласнаар Google газрын зураг руу шилжүүллээ. Одоо хотын оршин суугчид болон нэн ялангуяа хөдөө орон нутгийнхан, гадаадын зочид төлөөлөгчид хот доторх бүх чиглэлийн маршрутыг дамжин суух бүхий хувилбар “зөрлөгтэй” нь түргэн шуурхай, ая тухтай ашигласнаар нийтийн тээврийн хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, түгжрэл багасна.

2 – Хаягийн системийг цахимжуулах – Улаанбаатар хотын бүх байшин барилгыг цахим хаягжилттай болгох санаачилга нь хотын навигацийг илүү тохь тухтай, ойлгомжтой болгоно. Энэ нь яаралтай тусламжийн үйлчилгээ (цагдаа, гал команд, түргэн тусламж) болон төрөл бүрийн бараа хүргэх хүргэлтийн үйлчилгээг хялбарчлах болно (энэ нь цахим худалдааны хөгжлийг улам идэвхжүүлнэ).

3. 31 хөшөөг интерактив QR кодтой болголоо – Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газруудыг QR кодын системд оруулж, гадаадын жуулчдад гурван хэлнээ Монголын түүхээс толилуулах ажлыг МУЭИС-ийн орос оюутнууд боловсруулж, хэрэгжүүллээ.

Ингэснээр хотын аялал жуулчлалын дэд бүтэц сайжирч, орон нутгийн үзвэр, дурсгалт газруудын талаар сонирхолтой мэдээлэл авахад улам хялбар болох юм.

Судлаач оюутнуудын хийсэн ажил болон хэрэгжүүлэх төслүүдийн төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл МУЭИС-ийн гадаад харилцааны албаны дарга доктор, Д.Цэцэгдэлгэр /90059099/ холбогдоорой.

en_US