2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол боллоо

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн доктор, магистр, дээд боловсролтой хүмүүст зориулсан бакалаврын төгсөлтийн эрдмийн баяр 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр болж өнгөрлөө.  

Нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэл – бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, соёл судлал, урлаг судлал, хэлшинжлэл, гадаад хэл, шинжлэл чиглэлээр 60 гаруй магистр, 4 доктор төгсөж эрдмийн зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.   

Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд МУЭИС-ийн  Удирдах зөвлөлийн дарга Уве Перскала, МУЭИС-ийн захирал, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн,  доктор (Sc.D), профессор  Ч. Зэгиймаа, дэд захирал, доктор, профессор Ц.Агиймаа, “Эрдэм” хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Х.Батцэнгэл, Төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн доктор, дэд профессор Б.Алтанзул болон МУЭИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж диплом гардууллаа. 

Магистр, докторын зэрэг хамгаалсан нийт төгсөгчиддөө баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

en_US