Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн төгсөлтийн баяр 06-р сарын 15-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.


Нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэл – Бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, соёл судлал, урлаг судлал, хэлшинжлэлийн чиглэлээр магистрын сургалтыг 98 , ахисан түвшний оройн англи хэлний орчуулагч, эрх зүйн чиглэлээр бакалаврын сургалтыг 58 оюутан тус тус төгсөж эрдмийн зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.


Ёслолын үеэр нийгмийн идэвх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа бусдыгаа түүчээлэн, манлайлсан Боловсролын удирдлагын магистр Д.Ганцэцэг, ОХУ-ын иргэн, хэл шинжлэлийн магистр Баярма Раднаевна, БНХАУ-ын иргэн, Аронг болон эрх зүйн бакалаврын төгсөгч Б.Баясгалан нар сургуулийн “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч дараагийн шатны сургалтад тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, өргөмжлөл гардан авлаа.
Магистрын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.




