2024-2025 оны хичээлийн жилийн төгсөлтийн ёслол боллоо

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургуулийн төгсөлтийн баяр 06-р сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэл – Бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, урлаг судлал, сэтгэл судлал, эрх зүйн чиглэлээр магистрын сургалтыг 170 , ахисан түвшний докторын сургалтыг 14, оройн англи хэлний орчуулагч, эрх зүйн  чиглэлээр бакалаврын сургалтыг 48 оюутан тус тус төгсөж эрдмийн зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.

МУЭИС-ийн докторын сургалтыг дүүргэж, 2025 онд докторын зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд докторын диплом гардуулсан нь энэ удаагийн эрдмийн баярын нэг онцлох үйл явдал болсон бөгөөд Д.Батжаргал Олон улс, орон судлалын, БНХАУ-ын иргэн Wu Yunxuan, Goa Jianping, Lu Jie, Shi Yulong, Fu Xu, Wu Yingdong нар урлаг судлалын, Wang Feiqin, Liang Mimmin, Zhu Yunfei, Liu Yujing, Amugulang, Hasiqiquge, Hue Qing нар боловсролын судлалын доктор болж дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Ёслолын үеэр нийгмийн идэвх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа бусдыгаа түүчээлэн, манлайлсан Урлаг судлалын доктор Wu Yunxuan, Goa Jianping, эрх зүйн магистр Б.Тайванхүү, сэтгэл судлалын  магистр Д.Одмаа, БНХАУ-ын иргэн, Feng Zijian, Zhao Benjing, Tan Zijing болон эрх зүйн бакалаврын төгсөгч Ж.Танан нар сургуулийн “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч дараагийн шатны сургалтад тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, өргөмжлөл гардан авсан.

Магистр, докторын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

en_US