2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн баяр боллоо.

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн баяр 01-р сарын 31-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Орчин үеийн салбар дундын судалгаа, нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэлээр нэг сэдэвт бүтээлээ амжилттай бичсэн 14 доктор, бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, усны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, урлаг судлал, сэтгэл судлалын чиглэлээр 72 магистр, төгсөж эрдмийн зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авав.

МУЭИС-ийн докторын сургалтыг дүүргэж, эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан шилдэг, судлаач төгсөгчдөд докторын диплом гардуулсан бөгөөд Монгол Улсын иргэн Д.Цасчимэг соёл судлалын, БНХАУ-ын иргэн Feng Lei, Yang Suyi, Xie Xiuxiu, ZhangXiayi, Zeng Qingliang нар урлаг судлалын, Liu Feng соёл судлалын, Hezhantao, Huang Bilong, Zhao Xia, Ni Erjin, Ye Yujun нар боловсролын судлалын, Li Hengqiang бизнесийн удирдлагын докторын дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Ёслолын үеэр эрдэм шинжилгээ, судалгааны ажил болоод нийгэм хүмүүнлэгийн үйлсд хамт олноо түүчээлэн, манлайлсан Боловсрол судлалын доктор Ni Erjin, Бизнесийн удирдлагын магистр Д.Батцэцэг, Эрх зүйн магистр М.Ариунмөр, Б.Анхбаяр, боловсрол судлалын магистр Bai Yang, Xin Riu нар “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч, дараагийн шатны сургалтад тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, өргөмжлөл гардан авав.

Доктор, магистрын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

en_US