Монгол Улсын Эрдмийн Их Сургууль нь  Erasmus+ (MONEUL) төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн 141-р сургуулийн төгсөх ангийн сурагчдад ‘’Европын холбооны танилцуулга мэдээлэл болоод Европын их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломж” сэдвээр нээлттэй ярилцлага зохион байгууллаа. 

Энэхүү сургалтаар сурагчид Европын холбооны танилцуулга, Европын боловсрол тэр дундаа Европын их, дээд сургуулиудад суралцах нөхцөл боломж, тэтгэлгийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, өөрийн ирээдүйн боловсролын чиглэлээ тодорхойлоход чухал ойлголттой боллоо.

Оролцогчид идэвхтэй асуулт асууж, туршлага хуваалцсан үр дүнтэй уулзалт боллоо.

en_US