Нээлтийн ёслол боллоо

Монгол Улсын Эрдмийн их сургууль нь БНХАУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажилладагийн дотор “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах,  төсөл хөтөлбөр, магистр, докторын сургалтын хөтөлбөр хэргжүүлэх,  судлаач оюутны судалгааны ажил удирдах зэргээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа билээ.  

Тус академиас МУЭИС-д шинээр элсэгчдэд зориулсан хичээлийн жилийн нээлтийн ёслол 2022 оны 06-р сарын 25-ны өдөр боллоо. 

Ёслолын ажиллагаанд МУЭИС, “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академи, Бээжингийн их сургууль, Хятадын Ардын их сургууль,  БНХАУ-ын Ши-Аний Архитектур Технологийн Их сургуулийн төлөөлөл оролцов. 

2022 онд тохиож буй “Хятад – Монголын эдийг засаг, соёлын хамтын ажиллагааны гэрээ” -нд БНХАУ, БНМАУ гарын үсэг зурсны 70 жилийн ойд зориулан “Нэг бүс, нэг зам” олон улсын хөгжлийн судалгааны академиас олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын Гадаад харилцааны яам, ШУА-ийн Олон улсын хүрээлэн, БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран 2022 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.  

en_US