МУЭИС-ийн Хүндэт доктор В.Н.Богдановтай ажил хэргийн уулзалт хийв 

Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь гадаадын нэр хүндтэй эрдэмтэд, нийгэм соёлын нэрт  зүтгэлтнүүдэд МУЭИС-ийн Хүндэт-доктор цол хүртээдэг уламжлалтай билээ. 2018 онд  МУЭИС-ийн “Хүндэт доктор” цолыг хүртсэн  Шинжлэх ухаан, техникийн  салбарын төрийн шагналт эрдэмтэн, техникийн ухааны доктор Богданов Владимир Николаевич ОХУ-ын Москва хотноо тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Uwe Perskala болон Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа нарыг хүлээн авч уулзав.  

В.Н. Богданов нь ОХУ-ын “ЦентрИнформ” нийгэмлэгийн ерөнхий захирлаар ажилладаг багөөд энэ байгууллага нь ОХУ-ын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг, 30 гаруй хотод салбартай. 

Түүнчлэн уг уулзалтад ОХУ-ын “ЦентрИнформ”  нийгэмлэгийн шинжлэх ухааны төвийн газрын дарга, техникийн ухааны доктор Выхлянцев Пётр Сергеевич байлцлаа.  

Тэд нийгэм – хүмүүнлэгийн салбарт хоёр байгууллагын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. 

en_US