MУЭИС нь судлаач оюутнуудад зориулан Төгсөгч-Эрдэмтдийн лекцийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ сар бизнесийн удирдлагын доктор (Ph.D) Ж.Эрдэнэбилэг “Санхүүгийн эрсдэлийн удирдлага ” сэдвээр 2022 оны 12-р сарын 03-ны өдөр докторантуудад лекц уншлаа.
Улс орон хөгжихийн хэрээр түүнийгээ дагаад аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн буруу илэрхийлэлтэй тайлан гаргах гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн санхүүгийн тайлагналын хяналтыг үнэн зөв, шуурхай хийж, санхүүгийн буруу илэрхийлэлтэй тайланг цаг тухайд нь илрүүлэхэд Монгол улсын нөхцөлд тохирсон фрауд менежментийн судлагдахуунд суурилсан Fraud загварыг ашиглах асуудлаар сонирхолтой лекц уншиж, Бизнесийн удирдлагын докторант оюутнуудтай нээлттэй ярилцсан юм.