Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн нээлт 2024 оны 10-р сарын 05-ны өдөр боллоо.

Хичээлийн жилийн босгон дээр МУЭИС-ийн докторын сургалтыг дүүргэж, 2024 онд докторын зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд докторын диплом гардуулсан нь энэ удаагийн эрдмийн баярын нэг онцлох үйл явдал болсон бөгөөд Х.Тунгалагмаа бизнесийн удирдлагын, Ж.Батзаяа төрийн удирдлагын, БНХАУ-ын иргэн Sunshufei урлаг судлалын, Li Shinwang боловсрол судлалын доктор болж дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авсан юм.

МУЭИС нь нийгэм хүмүүнлэгийн 11 мэргэжлээр докторын, 18 мэргэжлээр магистр, 17 мэргэжлээр дээд боловсролтой хүмүүст зориулсан оройн бакалаврын сургалтуудад оюутнууд тус тус элсэн суралцаж байна.

2024-2025 оны хичээлийн жил шинээр элссэн оюутан залуусдаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

en_US