Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши МУЭИС-д зочиллоо.

Монгол Улс анх удаа “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг УИХ-аар тун удахгүй хэлэлцэхээр болсон. Энэ хуулийг дэмжих зорилгоор Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь гадаад, дотоодын төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, симпозиумыг цуврал болгон зохион байгуулж байна. Тухайлбал, 2021 онд БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд М. П. Сингх тус сургуулийн урилгаар БНЭУ-ын судалгааны их сургуулиудын өнөөгийн байдлыг танилцуулж, эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бол 2022 оны 01 дүгээр сарын 18-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х.Кобаяши тус сургуульд зочлон эрдэмтэн, профессорууд, судлаач оюутнуудын төлөөлөлтэй уулзан илтгэл тавилаа. 

Элчин сайд илтгэлдээ Япон, Монголын дээд боловсролын салбарт ялангуяа мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлон тэмдэглэв.

МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИX СУРГУУЛЬ

en_US