”National Geographic” сэтгүүлийн гэрэл зурагчид МУЭИС-д зочиллоо

Үндэсний газар зүйн агентлагийн алдарт “National Geographic” сэтгүүл 1888 оны 1 сарын 13-нд анх үүсэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү сэтгүүлийг 50 сая гаруй хүн 26 орчим хэлээр уншдаг байна.

Энэхүү сэтгүүл нь дэлхийд томоохонд тооцогдох сэтгүүлүүдийн нэг бөгөөд шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн цар хүрээтэй нийтлэлүүдийг нийтэлдгээрээ онцлог. “National Geographic”сэтгүүл дэлхийн сэтгүүл зүйд археологи, түүх, шинжлэх ухаан, соёл, технологийн тухай эксклюзив нийтлэлүүд, гайхалтай ховор нандин гэрэл зургуудаараа үнэтэй хувь нэмэр оруулж чадсан. Тус сэтгүүлийн хуудаснаа Монгол улс анх 1962 онд аж амьдрал, хүн зон, байгаль орчинтойгоо дэлхийд танигдсан гэж үздэг.

Тэгвэл 135 жилийн түүхтэй ”National Geographic” сэтгүүлийн гэрэл зурагчид 2023 оны 10-р сарын 14-ны өдөр Судалгааны анхны их сургууль болох МУЭИС-д зочилж, Соёлын өвийн талаар ярилцаж, зураг авалт хийлээ. Дэлхийд тууль хөгжсөн улс орон цөөхөн бөгөөд ихэвчлэн 1-3 туультай байдаг бол монголчууд 200, 300-аар тоологдох туультай ард түмэн юм.  Судлаачид туулийг нэг л цаг үед хамааруулж ойлгодог бол тууль бүр харилцан адилгүй цаг үед үүсэж бий болсныг МУЭИС-ийн Төгсөгч эрдэмтэн, төрийн туульч Э.Баатаржав судалгааны ажлаараа дэвшүүлсэн. Монгол соёлын өв болох туулийг үечлэн судалсан судалгааны ажлын явц болоод  соёлын өвийн талаар тус сэтгүүлийн гэрэл зурагчид онцлон ярилцаж, фото сурвалжлаг хийлээ.

Дашрамд дурдахад тус нийтлэл “National Geographic”-д 2024 оны 08-р сард нийлэгдэх болохыг онцолсон юм. 

en_US