Necmettin Erbakan University МУЭИС-ийн UNESCO Chair санаачилгыг дэмжив

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн санаачлан хэрэгжүүлж буй “UNESCO Chair on Research-to-Policy Transformation in Central Asia” төслийн хүрээнд энэ удаад Necmettin Erbakan University-аас тус төслийг дэмжсэн албан ёсны захидал ирүүллээ.

Уг захидал нь ЮНЕСКО-гийн UNITWIN / UNESCO Chairs Programme-д хандсан албан ёсны хэлбэртэй бөгөөд төслийн үзэл баримтлал, бүс нутгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашид хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Тодруулбал, академик солилцоо, хамтарсан судалгаа, хамтын бүтээл зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжийг онцлон дурдсан нь МУЭИС-ийн хэрэгжүүлж буй төслийн олон улсын хамтын ажиллагааны бодит суурийг бэхжүүлж буй чухал алхам боллоо.

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зүгээс Necmettin Erbakan University-д төслийг дэмжиж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэнд талархал илэрхийлж байна. Цаашид энэхүү харилцааг бодит хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх, төслийн ач холбогдлыг олон улсын түвшинд бататгах, хамтарсан семинар, судалгааны хэлэлцүүлэг, хамтын бүтээл зэрэг бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно.

Төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлж буй Necmettin Erbakan University  хамт олонд талархал илэрхийлье.

en_US