Vrije Universiteit Brussel их сургууль МУЭИС-ийн UNESCO Chair санаачилгыг дэмжив

Монгол Улсын Эрдмийн их сургууль нь 2024–2027 оны хугацаанд Европын Холбооны Erasmus+ 101126419 (MONEUL) төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн зохицуулагчаар Vrije Universiteit Brussel-ийн профессор, Jean Monnet профессор Gracienne Lauwers ажиллаж байгаа нь МУЭИС-ийн олон улсын хамтын ажиллагааны чадавхыг илтгэх чухал үзүүлэлт болж байгаа юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Vrije Universiteit Brussel-аас Монгол Улсын Эрдмийн их сургуулийн санаачлан хэрэгжүүлэхээр зорьж буй “UNESCO Chair on Research-to-Policy Transformation in Central Asia” төслийг дэмжсэн албан ёсны захидал ирүүллээ.

Тус сургуулийн Хуулийн факультет болон багш бэлтгэх хүрээлэнгийн профессор Gracienne Lauwers уг санаачилгын ач холбогдлыг өндрөөр үнэлж, олон улсын түвшинд хамтран ажиллах боломжийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Vrije Universiteit Brussel-ийн эрхэм профессор Gracienne Lauwers болон холбогдох байгуулагуудын төлөөлөлд талархал илэрхийлье.

en_US