Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи МУЭИС-ийн UNESCO Chair санаачилгыг дэмжив

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн санаачлан хэрэгжүүлж буй “UNESCO Chair on Research-to-Policy Transformation in Central Asia” төслийн хүрээнд үндэсний түвшний шинжлэх ухааны байгууллагуудын дэмжлэг нэмэгдсээр байна.

Энэ удаад Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи-аас тус төслийг дэмжсэн албан ёсны бичиг ирүүлсэн нь санаачилгын ач холбогдол, үнэ цэнийг баталгаажуулсан чухал үйл явдал боллоо.

Тус дэмжлэгийн бичигт судалгааны үр дүнг бодлогод үр ашигтайгаар хөрвүүлэх, мэдлэгийн менежментийг хөгжүүлэх шаардлагыг онцлон тэмдэглэсэн нь төслийн үндсэн зорилго, чиглэлтэй бүрэн нийцэж буйг харуулж байна.

Энэхүү дэмжлэг нь тус төслийн академик сүлжээг өргөжүүлэх, олон улсын болон үндэсний түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашлаад ЮНЕСКО-гийн санаачилгыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна.

Төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлье.

en_US