Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн шинэ жилийн цэнгүүн 2025 оны 12-р сарын 27-ны өдөр боллоо. Энэ өдөр МУЭИС-ийн хамт олон ажил бүтээл, амжилт, ололтоо дүгнэж, ирэх шинэ ондоо хийж бүтээх хүсэл зорилгоо хуваалцан, оюутан суралцагчид өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолт, уралдаан тэмцээнийг зохион байгуулж, баяр хөөртэй, дурсамж дүүрэн тэмдэглэв.
Шинэ жилийн баярын үдэш 2025-2026 оны хичээлийн жилд судалгаанд суурилсан эрдэм, бүтээлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлан ажилласан эрдэмтэн багш, сургуулийн алба нэгжийн ажилтан албан хаагчид, оюутан суралцагчдаас оны шилдэгийг шалгарууллаа.






“Оны шилдэг багш” өргөмжлөл, мөнгөн шагналыг Хууль зүйн эрдмийн сургуулийн багш Ганбат овогтой Эрдэнэбат
“Оны шилдэг ажилтан” өргөмжлөл, Япон улсад аялах эрхийн бичгээр Б.Нямзул, Г.Анужин, Г.Ганбат, Б.Мядгаа нар, Хөххот аялах эрхийн бичгээр Б.Дайриймаа, Э.Ганчимэг, С.Мягмарсүрэн
“Оны шилдэг оюутан” өргөмжлөлөөр Эрхзүй бакалавр-2 Э.Баттамир, Англи хэлний орчуулагч бакалавр-2 Г.Ууганзаяа, Эрхзүй магистр-2 Ш.Батхишиг, Урлаг судлал магистр-2 Zhou Fen, Нягтлан болох бүртгэл магистр-2 Meng Lin, Боловсрол судлал магистр-2 Qin Jie, БУ-3 докторант Г.Гантүвшин, БоУ-2 докторант Ө.Ариунболд, БС-3 докторант Feng Zhenxi, БУ-3 докторант Huang Jing нар, “Оны шилдэг судлаач” өргөмжлөлөөр УС-ын докторант Zhang Huiyu, Урлаг судлалын доктор Xu Li нар тус тус шагнагдав.









