Монгол Улсын Эрдмийн Их сургууль ба ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, Төрийн албаны Академийн хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2025 оны 5-р сарын 19- 6-р сарын 27 -д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Энэ удаагийн Мэргэжил дээшлүүлэх сургалтыг “Төрийн удирдлагын системийн тоон шилжилт” хөтөлбөрөөр хийх ба 8 гол чиглэлээр модуль лекцийг тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүд уншина.
Мэргэжил дээшлүүлэх сургалтанд Монгол улсын засгийн газар, цагдаагийн ерөнхий газар, төрийн бусад байгууллагын ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд төгссөн сертификат, диплом авна.
Лекцийн сэдэв:
- Төрийн удирдлагын тоон шилжилтийн үндэс
- ОХУ-ын төрийн удирдлагын тоон шилжилтийн хандлага, эрсэд ба ирээдүй
- Тоон хөгжлийн түлхүүр технологиуд/Хиймэл оюун, Их өгөгдөл, Үүлэн технологи, блокчейн, IoT/
- Ухаалаг хот, ОХУ/Smart City/
- Төр болон хүн ам, бизнесийн тоон эргэх холбоо
- Кибер аюулгүй байдал ба онцгой дэд бүтцийн хамгаалалт
- Технологийн ба тоон тусгаар тогтнолыг хангах механизмууд
- ОХУ-ын төрийн удирдлагын тоон шилжилтийн норматив-эрх зүйн зохицуулалт
Төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулахдаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн Академийн эрдэмтэд, судлаачид төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын нэртэй мэргэжилтэн, зөвлөх багуудтай олон жилийн турш хамтарч ажиллаж практик дээр туршиж баталгаажуулсан судалгааны ажлын үр дүн, туршлагад тулгуурласан байна. Түүнчлэн лекцийн агуулгад цахим шилжилт нь төрийн удирдлагын тогтолцоогоор хязгаарлагдахгүй, цаад суурь үндэс талаасаа хэрэг дээрээ нийт нийгмийн тогтолцооны гүнзгий хувьсал өөрчлөлтийг бий болгож, хүмүүсийн, тэр дотроо төрийн албан хаагчдын зан төлөв, сэтгэлгээний шинэ загварыг бий болгохыг шаардаж байгааг эдгээр лекций агуулгад тусгасан байна. Улмаар эдгээр асуудлыг практик шийдэл, технологийн талаас нь төдийгүй онол-арга зүйн гүнзгий судалгаа боловсруулалтын үр дүнд тулгуурлаж шийдвэрлэж буйг ОХУ-ын жишээн дээр тайлбарлаж туршлага, эрсдэл, сорилт зэргийг авч үзэх юм.
Сургалтын явцад кейс даалгавар гүйцэтгүүлэх, ярилцлага мэтгэлцээн зохион байгуулах, тодорхой оюуны туршилт хийж үр дүнг танилцуулах зэрэг хэлбэрийг ашиглаж өөрийн мэдээллийн платформ дээр ажиллуулна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг сонсогч бүрээр гаргаж танилцуулна. Хөтөлбөрийн хаалтын үеээр сертификат, диплом гардуулах ёслол болно.
