Хүртээмжтэй дижитал боловсрол болон ЕХ-Монголын хэл, соёлын солилцоог хөгжүүлэх сургалтад МУЭИС-ийн МОНЭУЛ төслийн төлөөлөл хамрагдлаа

2025 оны 9-р сарын 16-24

Дээд боловсролын байгууллагыг чадавхжуулах Эрасмус Плас төслийн хүрээнд нэг улсын олон талт түншлэлд тулгуурлан хэрэгжиж буй MONEUL төсөл нь Бельги, Польш, Монголын их сургуулиуд болон Европын холбоодыг хамарсан Ази тивийн 5-р бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэн Монголын гурван их сургууль нэгдэн  Европын Холбооны түүх ба хөгжил, тэлэлтийн үе шатууд, ЕХ-ны институцийн бүтэц, түүний хууль эрх зүйн тогтолцоо, үнэт зүйлс, Европын Холбооны үндсэн эрхүүд, Европын боловсролын орон зай тэгш хүртээмжтэй байдал, мөн дижитал шилжилт, байгаль орчинд ээлтэй байдал зэрэг Европын Холбооны бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн талаарх дижитал сургалт, хичээлийг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэх тухайд ЕХ улсуудаар судалгаат аялал хийж, сургалтад хамрагдлаа. Үүнд:

ЕХ-ны байгууллагуудтай танилцах аялал — үүсгэн байгуулагдсан түүхэн цэгээс эхлэн орчин үеийн ЕХ-ны төвүүдэд очсон.

MONEUL Intensive Training in the European Union, 17 September 2025, Luxembourg – Inclusive digital learning about the European Union

Семинар, хэлэлцүүлэг — ЕХ-ны засаглал, боловсролын бодлого, дижитал шилжилтийн талаар мэргэжилтнүүдтэй уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо.

MONEUL Intensive Training in the European Union, 23 September 2025, Brussels – Inclusive digital learning about the European Union

MONEUL Intensive Training in the European Union, 22 September 2025, Brussels – Inclusive digital learning about the European Union

MONEUL Intensive Training in the European Union, 20 September 2025, Brussels – Inclusive digital learning about the European Union

MONEUL Intensive Training in the European Union, 19 September 2025, Brussels – Inclusive digital learning about the European Union

Соёлын арга хэмжээ — Европын музей, үзэсгэлэнгүүдээр аялж, ЕХ-ны соёлын өвийг танин мэдлээ

Inclusive digital learning about the European Union – for humanities, languages, and teacher training departments in Mongolia

MONEUL Intensive Training in the European Union, 18 September 2025, Luxembourg – Inclusive digital learning about the European Union

MONEUL Intensive Training in the European Union, 17 September 2025, Luxembourg – Inclusive digital learning about the European Union

MONEUL Intensive Training in the European Union, 16 September 2025, Luxembourg – Inclusive digital learning about the European Union

Уг төслийн үр дүн дараах байдлаар тодорхойлогдоно.

  • Европын Холбооны талаарх дижитал сургалт, хичээлийг сургууль бүр өөрийн хөтөлбөртөө тусган боловсролын бүх шатанд түгээн дэлгэрүүлсэн байна.
  • ЕХ-ны ардчилсан бүтэц, үнэт зүйлс, бодлогын талаар шинэ онлайн модуль боловсруулсан байна.
  • ЕХ-ны талаарх Монгол-Англи толь бичиг боловсруулан гаргасан байна.
  • Номын санг ЕХ-ын тухай мэдээ, мэдээлэл, номоор баяжуулсан байна
  • Монгол дахь ЕХ-ны харагдах байдлыг нэмэгдүүлсэн байна.

en_US