ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын  төлөөлөлтэй уулзалт хийв 

МУЭИС -ийн захирал Монгол Улсын  Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Урангаа нартай уулзаж хамтран ажиллах боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.  

Хоёр тал хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулж, ЮНЕСКО-с дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд идэвх санаачлагатай хамтран ажиллахаа илэрхийлэв.  

en_US