Монгол Улсын Эрдмийн Их сургууль БНХАУ-ын Ши-Аний Архитектур Технологийн Их сургууль 2021 оны 11 сарын 26-ны өдөр цахим уулзалт зохион байгууллаа. МУЭИС нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын нэр хүнд бүхий 60 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан нягт хамтран ажиллаж байна.
Энэ удаа Хятад Улсын бүтээн байгуулалт, барилга, архитектурын салбарт мэргэжилтэн бэлтгэхэд асар их үүрэг гүйцэтгэдэг БНХАУ-ын Ши-Аний Архитектур Технологийн Их сургуулийн эрдэмтдийн төлөөлөлтэй нээлттэй ярилцлага хийж хоёр сургууль ялангуяа урлаг судлал, соёл судлалын салбарт олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.