“Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачилсан “Монголоо мандуулъя” аяны уриалгын хүрээнд 2022 оны 03 сарын 28-ны өдөр “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо.

Эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар үг хэлэв.  УИХ-ын дарга Г.Занданшатар хурлыг нээж хэлсэн үгэндээ аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал буюу техник, технологийн хөгжлийн эрин үед шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг түлхүү дэмжиж ажиллахаа онцолсон юм. Түүнчлэн уламжлал, шинэчлэлийг хослуулж, соёлын өвийг түгээн дэлгэрүүлсэн, даяаршлын тавцанд оюун санааны ондоошлоороо түүчээлсэн шинэ үеийн иргэдийг бэлтгэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилтот ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Тус эрдэм шинжилгээний хуралд МУЭИС-ийн “Эрдэм” хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), проф. Х.Батцэнгэл “Шинжлэх ухааны парадигмийн өөрчлөлт ба гэгээрэл”, доктор (Sc.D), проф. С.Будням ‘’XXI зууны Монгол Улсын хөгжилд шинжлэх ухаан, соён гэгээрлийн үүрэг’’ сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

“Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИX СУРГУУЛЬ

mn