МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИХ СУРГУУЛЬ

|

GRADUATE UNIVERSITY OF MONGOLIA

МУЭИС-ийн эрдэм шинжилгээний товч танилцуулга

Орчин үеийн шинжлэх ухааны салбар дундын судалгааг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, судлаачдын бүтээлийг нийтийн хүртээл болгоход МУЭИС-ийн тогтмол хэвлэлүүд чухал үүрэг гүйцэтгэж байна.

МУЭИС нь “МУЭИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг”, “МУЭИС-ийн докторант, магистрантуудын бүтээлийн эмхтгэл” сэтгүүлийг 2001 оноос эрхлэн хэвлэж ирсэн. Тус сэтгүүлд боловсрол судлал, боловсролын удирдлага, хэл шинжлэл, соёл судлал, урлаг судлал, бизнесийн удирдлага, эдийн засаг, олон улсын харилцаа, төрийн удирдлага, эрхзүй, гэр бүл судлал, сэтгэл судлал чиглэлээр нийгэм хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн судлаачид бүтээлээ хэвлүүлдэг. Эдгээр сэтгүүлийг мэргэжлийн редакцийн зөвлөл хянан тохиолдуулж, жил бүр тогтмол хэвлэн гаргаж байна. “МУЭИС -ийн Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүл нь  2023 оны 7-р сарын 29 -нд  (ISSN: 2960-1274), МУЭИС -ийн докторант, магистрантуудын бүтээлийн эмхтгэл 2024 оны 01-р сарын 18-нд  (ISSN: 3006-242X) тус тус  олон улсын стандарт серийн дугаарыг авсан.

Тус сэтгүүлүүдэд судлаачдын бүтээлийг хэвлэхдээ, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд тавигдах нийтлэг шаардлагыг баримталж ирсэн ба эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг судалгааны эргэлтэнд оруулах, тэдний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй байлгах тал дээр хариуцлагатай, эрх ашгийн зөрчилгүй, шударга тэгш хүртээмжтэй бодлого барьж ирсэн болно.      

Докторант, магистантын бүтээлийн эмхтгэл 2023 он

«МУЭИС -ийн докторант, магистрантын бүтээлийн эмхтгэл» нь Монгол Улсын Эрдмийн Их сургуульд суралцдаг дотоод, гадаадын докторант, магистрантуудын бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэн, шинжлэх ухааны эргэлтэнд оруулдаг. Энэхүү бүтээл нь жил бүрийн 5-р сард хэвлэгдэн гардаг болно.  

Book - 1

«МУЭИС -ийн докторант, магистрантын бүтээлийн эмхтгэл» нь Монгол Улсын Эрдмийн Их сургуульд суралцдаг дотоод, гадаадын докторант, магистрантуудын бичсэн эрдэм шинжилгээний өгүүллийг нийтлэн, шинжлэх ухааны эргэлтэнд оруулдаг. Энэхүү бүтээл нь жил бүрийн 5-р сард хэвлэгдэн гардаг болн

Book - 2

МУЭИС- иас уламжлал болгон хэвлэн гаргадаг эрдэм шинжилгээний бутээл.МУЭИС -ийн Эрдэм шинжилгээний бичигт Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн болон тэргүүлэх эрдэмтэд, судлаачидын орчин үеийн судалгааны чиглэлээр бичсэн эрдэмшинжилгээний өгүүллийг хэвлэн нийтэлж олны хүртээл болгодог. Жил бүрийн 5-р сард хэвлэгдэн гардаг

Book - 3

«Байгууллага судлал» онол үзэл баримтлал 1-р боть номонд МУЭИС -ийг төгссөн эрдэмтдийн байгууллага судлалын орчин үеийн онол, үзэл баримтлалын талаар бичсэн эрдэм шинжилгээний хамтын бүтээл юм.

Book - 4

Тус сургуулийн эрдэмтэд ОХУ-ын ШУА-ын Хэл зохиолын эрдэмтэдтэй хамтран Орос улсын монгол хэлнүүд болон Монгол улсын орос хэл, судлалын судалгааг хийж үр дүнгээр нь гаргасан эрдэм шинжилгээний бүтээл юм.

Book - 5

«Монгол улсын хэлний бодлого ба хэл төлөвлөлт» номонд тус сургуулиас санаачлан зохион байгуулсан «Монгол улсын төрөөс хэлний талаар баримтлах бодлогын асуудлууд», «Монгол улсын гадаад хэлний бодлого», «Даяаршил-Хэлний бодлого-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл», «Монгол улсын боловсролын салбарын хэлний бодлого», «Даяаршлын үеийн үндэсний ба гадаад хэлнүүд», «Даяаршлын үед монголын төрөөс баримтлах хэлний бодлого» зэрэг эрдэм шинжилгээний хурлын эмхтгэлүүдыг нэгтгэн гаргасан байна.

Book - 6

Өнөөдөр дээд боловсролын нийгмийн үүрэг асар их болж байна. Мэдлэгийн зуунд аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандах шаардлагатай болсон тул боловсрол , шинжлэх ухаан интегралчлалыг хүчтэй болгох нь нэн чухал болоод байна. Монгол улсын дээд боловсролын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг энэхүү номонд гаргасан байна.

Book - 7

Үндсэн хууль: асуудал ба шийдэл» энэхүү номонд монгол улсын шилдэг эрдэмтдийн Үндсэн хуулийн талаар тавьсан илтгэл, хэлсэн үгийг нийтлэн гаргасан болно.

Book - 8

Монгол геополитикийн мандан бууралт ба сэргэлт Их Монгол улсаас өнөөг хүртэл судалж бичсэн байна.

Book - 9

«Монгол улсын шинжлэх ухааны хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг» номонд их сургуулийн хөгжлийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чиглэгдсэн эрдэм шинжилгээний бүтээл юм.

info@gradedu.mn
(+976) 7600-2010, 7600-3010

Монгол улс, УБ хот, СБД 8-р хороо, Бага тойруу,
Сүхбаатарын талбай 20/6, Эрдмийн ордон

mn