МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИХ СУРГУУЛЬ

|

GRADUATE UNIVERSITY OF MONGOLIA

МУЭИС-ийн эрдэм шинжилгээний товч танилцуулга

Орчин үеийн шинжлэх ухааны салбар дундын судалгааг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, судлаачдын бүтээлийг нийтийн хүртээл болгоход МУЭИС-ийн тогтмол хэвлэлүүд чухал үүрэг гүйцэтгэж байна.

МУЭИС нь “МУЭИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг”, “МУЭИС-ийн докторант, магистрантуудын бүтээлийн эмхтгэл” сэтгүүлийг 2001 оноос эрхлэн хэвлэж ирсэн. Тус сэтгүүлд боловсрол судлал, боловсролын удирдлага, хэл шинжлэл, соёл судлал, урлаг судлал, бизнесийн удирдлага, эдийн засаг, олон улсын харилцаа, төрийн удирдлага, эрхзүй, гэр бүл судлал, сэтгэл судлал чиглэлээр нийгэм хүмүүнлэгийн салбарын эрдэмтэн судлаачид бүтээлээ хэвлүүлдэг. Эдгээр сэтгүүлийг мэргэжлийн редакцийн зөвлөл хянан тохиолдуулж, жил бүр тогтмол хэвлэн гаргаж байна. “МУЭИС -ийн Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүл нь  2023 оны 7-р сарын 29 -нд  (ISSN: 2960-1274), МУЭИС -ийн докторант, магистрантуудын бүтээлийн эмхтгэл 2024 оны 01-р сарын 18-нд  (ISSN: 3006-242X) тус тус  олон улсын стандарт серийн дугаарыг авсан.

Тус сэтгүүлүүдэд судлаачдын бүтээлийг хэвлэхдээ, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд тавигдах нийтлэг шаардлагыг баримталж ирсэн ба эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг судалгааны эргэлтэнд оруулах, тэдний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй байлгах тал дээр хариуцлагатай, эрх ашгийн зөрчилгүй, шударга тэгш хүртээмжтэй бодлого барьж ирсэн болно.      

info@gradedu.mn
(+976) 7600-2010, 7600-3010

Монгол улс, УБ хот, СБД 8-р хороо, Бага тойруу,
Сүхбаатарын талбай 20/6, Эрдмийн ордон

mn