МУЭИС-ийн волейболын аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо

Монгол Улсын Эрдмийн Их сургууль жил бүр спортын өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ хичээлийн жил волейболын  аварга шалгаруулах тэмцээн 2026.04.26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд тус сургуулийн магистр, доктор, оройн бакалаврын ангиудын оюутнуудаас гадна багш, ажилчдын нийт 30 баг оролцож хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.

Волейболын эмэгтэй тоглолтоос Магистрын төгсөгчийн баг алтан медаль, цом, төгсөгчийн баг мөнгөн медаль, АХО-ын 2-р баг хүрэл медаль тус тус хүртэж, эрэгтэй тоглолтоос  Магистрын төгсөгчийн баг алтан медаль, цом, төгсөгчийн 1-р баг мөнгөн медаль, Эрх зүйн бакалаврын 1-р баг хүрэл медаль тус тус хүртсэн.   

Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар төгсөгчийн багийн Б.Эрдэнэжаргал, шилдэг эмэгтэй тамирчнаар АХО-ын Д.Эрдэнэжаргал нар шалгарч цом, өргөмжлөлөөр шагнууллаа.

zh_CN