Олон улсын залуучуудын эрдэм шинжилгээний V-р хуралд МУЭИС-ийн  багш оролцлоо.

Турк улсын TUBITAK-ийн шинжлэх ухааныг дэмжих ажлын хүрээнд Олон улсын залуу судлаачдын эрдэм шинжилгээний 5 дугаар хурлыг  2024 оны 10-р сарын 30-аас 11-р сарын 03-ны өдрүүдэд   Мармарис хотод зохион байгуулагдав.

Тус хурлын зорилго нь залуучуудын өнөөгийн нийгэмд эзлэх байр суурь,  үнэ цэнэ, тэдэнд тулгамдаж буй асуудлыг  хэлэлцэж, их, дээд сургуулиудад залуучуудын хөгжлийг  дэмжих бодлогын шийдвэр гаргахад нөлөөлөх зөвлөмж хүргүүлэхтэй холбоотой юм.

Бүгд Найрамдах Турк Улсын төрөөс баримталж буй бодлогын хүрээнд залуучуудын нийгмийн оролцоо, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэж залуучуудыг үндэсний соёл, үнэт зүйлээ хамгаалах, өв уламжлал, зан заншлаа үеэс үед өвлүүлэх  зорилгоор дэлхийн 13 улсын 24 их, дээд сургууль оролцсон бөгөөд Турк улсын 18 хотын 18 их, дээд сургууль, 9 байгууллагын төлөөллүүд дэмжин ажилласан байна.   

Энэхүү хуралд МУЭИС-ийн доктор (Ph.D), дэд проф М.Альмира нь “Залуучууд амьдрах ухааны чадварт суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс” сэдвээр итгэл хэлэлцүүлээд ирлээ. 

zh_CN