MУЭИС нь судлаач оюутнуудад зориулан Эрдэмтдийн лекцийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ сар олон улс, орон судлалын доктор (Ph.D) П.Наранбаяр “Азийн бүс нутаг ба Япон ” сэдвээр 2022 оны 10-р сарын 29-ний өдөр судлаач оюутнуудад лекц уншлаа.
Тэрээр хоёр хөршийн нөхцөл байдал, хурдтай өөрчлөгдөж буй өнөө цагт гуравдагч хөршийн бодлого, бүсчлэлийн асуудлаар сонирхолтой лекц уншиж, докторант, магистрантуудтай нээлттэй ярилцсан юм.