Гардан тулааны дэлхийн хоёр удаагийн аварга, МУЭИС-ийн төгсөгч А.Бүжинлхам Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Хаянгарваагийн нэрэмжит дэвжээний эзэн болж, албан ёсны нээлтийн ажиллагаагаа хийлээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд өөрийн туурвисан «Гардан тулаан» шинэ номын нээлтийн ёслолыг 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Эрдмийн ордны “Book lounge”-д амжилттай зохион байгууллаа.
Номын нээлтийн ажиллагааг түүний аав, МУЭИС-ийн төгсөгч, доктор, хурандаа Б.Алтанзул нээж үг хэлсэн бөгөөд «Гардан тулаан» номын ач холбогдол, спорт болон залуу үеийн хүмүүжилд гүйцэтгэх үүргийн талаар онцолсон юм.
