Философич, математикч Мохаммед Сидик Афган МУЭИС-д зочиллоо

Мохаммед Сидик Афган бол Афганистаны философич, математикч юм. Тэрээр тухайн үеийнхээ хамгийн агуу математикч, урьдчилан таамаглагч гэдгээрээ алдартай бөгөөд Математикийн томьёоны өвөрмөц аргыг  ашиглан дэлхийн олон үйл явдлын талаар үнэн зөв таамаглал дэвшүүлсэн.

Сидик Афган бол НҮБ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан дэлхийн хамгийн суут хүмүүсийн нэг. НҮБ-аас түүний оюун ухааныг ХҮН ТӨРӨЛХТИЙН ӨМЧ гэж зарлан, бүх цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг эрдэмтдийн жагсаалтад оруулсан юм.

Мөн тэрээр дэлхийд анх удаа Ньютоны урвуу биномийг шийдлийн томьёог гаргаж авсан хүн ба Афганистаны Кабул дахь Дэлхийн философийн математикийн судалгааны төвийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч юм.

Шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн Мохаммед Сидик Афган тав хоногийн хугацаанд Монгол Улсад зочлох хугацаандаа МУЭИС-ийн магистрант, докторантуудад  философийн математик дээр суурилсан судалгаа, шинжилгээний ажлын явц, хэтийн төлөвийн талаар сонирхолтой лекц уншсан юм.

zh_CN