Хойд зүг рүү Хөврөх Харгуй үзэсгэлэнгийн нээлт  

  Орчин цагийн хятадын мастер, МУЭИС-ийн Лиу Жианли, Ши Юүлон нарын байгалийн тосон будгийн зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 07-р сарын 01-ний өдөр  Монголын Уран Зургийн Галлерейд зохиогдоно.  

Тодруулбал, Монгол-Орос- Хятадын түүхэн харилцаанд соёлын хамтын ажиллагааны шинэлэг агуулга нэмж, ард түмнүүдийн соёлын солилцооны түүхэнд баялаг хуудсуудыг эхлүүлэх тосон зургийн үзэсгэлэнг ОХУ-тай Хамтран Ажиллах Санаачилгын Монголын Төв, Очир Гранд Стейж олон улсын агентлаг Үндэсний Уран Зургийн Галлерейтай хамтран 7-р сарын 1-8-ны өдрүүдэд гаргаснаар уран зураг сонирхогчид, дүрслэх урлаг судлаачид, монголын зураачид, чөлөөт уран бүтээлчид хийгээд нийслэлийн зочдод хүргэх гэж байна.  

Нээлтийн арга хэмжээнд БНХАУ, ОХУ-ын ЭСЯ-ныхан, Соёлын яам, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлэг , Монгол Улсын Соёлын Элч нар, Монголын Урчуудын Эвлэл, монголын урлаг судлаачид, нэрт зураачид хийгээд галлеристууд, чөлөөт уран бүтээлчид,  уригдаад байна. 

zh_CN