Европын ерөнхий менежер, Польш Улсын иргэн Krzysztof Furgala Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд зочиллоо.
Зочдыг МУЭИС-ийн захирал, доктор, профессор Ч.Зэгиймаа хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны чиглэл, олон улсын түншлэл, боловсролын солилцооны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр ноён Krzysztof Furgala МУЭИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Европын түнш байгууллагуудтай хамтарсан төслийн санаачилга, оюутан болон багш солилцооны хөтөлбөр, судалгааны хамтын ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийлэв.
Энэхүү уулзалт нь Монгол болон Польшийн дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн чухал үйл явдал боллоо.

