Тогтвортой хөгжил судлаач, доктор, дэд проф. Т.Бат-Эрдэнэ лекц уншлаа

МУЭИС-нь судлаач оюутнуудад зориулан тус сургуулийг төгсөгч – эрдэмтдийн лекцийг цувралаар хүргэж байгаа.  Докторантыг дэмжих төвийн дарга, доктор, дэд проф. Т.Бат-Эрдэнэ “Шинжлэх ухааны парадигмийн шилжилт ба эко боловсрол” сэдвээр 2024 оны 11-р сарын 09-ний өдөр судлаач оюутнуудад  лекц уншив. Тэрээр дэлхий нийтийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, технологи, аж үйлдвэрийн салбарын асар хурдацтай хувьсал өөрчлөлт нь хүний капиталыг хөгжүүлэх, ялангуяа боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд, шинэ орчин, нөхцөл, шаардлагуудыг бий болгож байгаа талаар өөрийн судалгаа, гадаад орны туршлагаас хуваалцаж, магистрант, докторантуудтай эко боловсролын тулгамдсан асуудлаар санал, бодлоо нээлттэй солилцсон юм.

zh_CN