МУЭИС-ийн дэд захирал, доктор, проф. Ц. Агиймаа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т 2025 оны 10 дүгээр сарын 08 -ны өдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хамтран хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ном, сурах бичгийг хамтран эрхлэн гаргах, ахисан түвшний сургалтад АН-ын боловсон хүчнийг суралцуулах боломжийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцов.
