Казахстан улсын  Zhangir Khan West Kazakhstan Agrarian-Technical University МУЭИС-ийн UNESCO Chair санаачилгыг дэмжив

МУЭИС-ийн санаачлан хэрэгжүүлж буй “UNESCO Chair on Research-to-Policy Transformation in Central Asia” төслийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаа өргөжсөөр байна.

Энэ удаад Казахстан улсын Жангир хан нэрэмжит Баруун Казахстаны аграр-техникийн их сургуулиас тус төслийг дэмжсэн албан ёсны захидлыг ирүүллээ.

Захидлыг тус сургуулийн лон улсын хамтын ажиллагааны газрын дарга Zamzagul Khamitovna Sultanova илгээсэн бөгөөд төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашдын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн зүгээс тус сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, төслийг хэрэгжүүлэх хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, хоёр талын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чиглэлд анхааран ажиллах болно.

zh_CN