Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн салбар дундын судалгааг эрчимжүүлэх, судлаач оюутны туурвисан бүтээл, судалгааны ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг “Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 06 сарын 12-ны өдөр боллоо.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд нийт 60 гаруй бүтээл ирснээс, дараагийн шатанд шалгарсан 20 илтгэл хэлэлцэгдлээ.

Тэргүүн байрт, Бизнесийн удирдлагын докторант  Н.Есүхэн ‘ЖДҮ үйлдвэрийн ангиллын тогтолцооны хөгжлийн асуудалд;

Дэд байрт Хэл шинжлэлийн докторант Б.Отгонбаатар,  ‘Монгол бичгийн хэлний “ -ni, -li, -ri ” бүтээвэр дэх “i” эгшгийн утгын ай  ‘’;

Гутгаар байрт,  Боловсрол судлалын докторант Б.Мөнхтулга “Их сургуулийн мэдлэгийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг:

Triple Helix Model-ийн хүрээнд Монгол Улсын жишээ” сэдэвт илтгэлүүд шагналт байр эзэллээ.

Тусгай байрт Боловсрол судлалын докторант  А.Амарбал ‘’Албан ёсны статистик ба статистикийн тгтолцоо’’ тус тус шалгарав.

Нийт оролцсон судлаач оюутнуудаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.  

zh_CN