Төв Азийн 3 дугаар Органик Форум ба Экспо – 2026

Төв Азийн органик салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Төв Азийн 3 дугаар Органик Форум ба Экспо – 2026” арга хэмжээний салбар хуралдаанууд 8 дугаар сарын 29-ний өдөр Эрдмийн Ордонд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү форум нь 2024 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод, 2025 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод амжилттай зохион байгуулагдсан форумуудын үргэлжлэл бөгөөд Төв Азийн орнуудын фермерүүд, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, боловсруулагчид, экспортлогчид, эрдэмтэн судлаачид, баталгаажуулалт, итгэмжлэлийн байгууллагууд болон бодлого боловсруулагчдыг нэгтгэсэн бүс нутгийн томоохон арга хэмжээ юм.

Форумын хүрээнд органик газар тариалан, органик мал аж ахуй, нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, шинжлэх ухаан, инновац, баталгаажуулалт, итгэмжлэл, худалдаа, экспортын хөгжлийн асуудлаар туршлага солилцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэнэ.

📍 Эрдмийн ордон, Улаанбаатар хот, Монгол Улс

📅 2026 оны 8 дугаар сарын 29