Эрдмийн зэрэг олгох ахисан түвшний сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт 2022 оны 10-р сарын 01-ний өдөр боллоо.
МУЭИС-ийн докторантурт суралцан 2022 онд докторын зэрэг горилсон диссертациа амжилттай хамгаалсан У.Цэрэндолгор, Т.Анхбаяр болон БНХАУ-ын иргэн Jixigemаа, Saijirihu нар Боловсрол судлалын доктор (Ph.D), Н.Гансүх Төрийн удирдлагын доктор (Ph.D), Э.Баатаржав Соёл судлалын доктор (Ph.D), Э.Тогтуун, БНХАУ-ын иргэн Zhang Suojun Хэл шинжлэлийн доктор (Ph.D) -ын дипломоо гардан авсан нь энэ удаагийн эрдмийн баярын нэг онцлох үйл явдал боллоо.
2022-2023 оны хичээлийн жилд суралцахаар элссэн судлаач оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе!