Монгол Улсын дээд боловсролын хөгжлийг дэмжих  MONEUL төсөл

Европын Холбооны Эрасмус хөтөлбөрийн MONEUL төсөл нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоол “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван чиглэл”-ийн нэг дээд боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд монгол улсын их сургуулиудын (МУИС-ийн Ховд салбар сургууль, МУБИС, МУЭИС) нийгэм хүмүүнлэг, гадаад хэлний болон багш бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд Европын холбооны талаар дижитал багшлахуй, суралцахуйн хүртээмжтэй боловсролын арга зүйг нэвтрүүлэн, цахим хичээлүүдийг боловсруулан багш, оюутны хүртээл болгох зорилготой. Энэхүү төсөлд Бельги, Польш, Монгол улсын дээд боловсролын байгууллагууд хамтран гурван жилийн турш ажиллах юм.  

zh_CN