Мэдээ

ТАЛАРХАЛ

МУЭИС-ийн докторант Дашзэвэг овогтой Мөнх-Эрдэнэ нь “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих боломжийг судалсан нь (Дархан-Уул аймгийн жишээн дээр)” сэдвээр боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэргийг 2022 оны 11 сарын 25-ны өдөр амжилттай хамгаалсанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

ТАЛАРХАЛ

СЭЗИС-ийн докторант Жаргалсайхан овогтой Танан “Банк нэгдэх хэлцлийн үнийн загварчлал” сэдвээр Боловсрол судлалын доктор(Ph.D)-ын зэргийг 2022 оны 11 сарын 25-ны өдөр амжилттай хамгаалсанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Олон улсын эрдэм шинжилгээний форумд МУЭИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож байна

ОХУ-ын Москва хотноо «Их ЕвроАзи хамтын ажиллагааны хөгжил, үндэсний болон соёл иргэншлийн асуудал»-ууд сэдэвт олон улсын шинжлэх ухаан, практикийн V форум 2022 оны 11 сарын 23, 24-ний өдрүүдэд болж байна.    Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний форумын ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн соёл иргэншлийн их сургууль, Оросын шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний мэдээллийн …

Олон улсын эрдэм шинжилгээний форумд МУЭИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож байна 查看全文 »

Гадаад оюутнуудад зориулсан арга хэмжээ боллоо 

2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийн магистр, доктор, дээд боловсролтой хүмүүст зориулсан бакалаврын сургалтад Монгол улсын болон Хятад, ОХУ, Турк, Солонгос,  Казакстан зэрэг орны нийт 1400 гаруй оюутнууд суралцаж байна. Үүний дотор  тус сургуулийг сонгон суралцах ОХУ-ын иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.  Иймд ОХУ-аас суралцагчдад зориулсан ёслолын арга хэмжээ 2022 оны 11 сарын …

Гадаад оюутнуудад зориулсан арга хэмжээ боллоо  查看全文 »

МУЭИС, МУИС-ийн Күнзийн институт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав   

Монгол Улсын Эрдмийн Их сургууль, МУИС-ийн Күнзийн институттэй хамтран багш томилон ажиллуулах гэрээг өнөөдөр  байгууллаа.   Гэрээнд МУЭИС-ийн дэд захирал, доктор, проф. Ц.Агиймаа, МУИС-ийн Күнзийн институтийн захирал, доктор (Ph.D) Зу Жунли нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Монгол Улсын Эрдмийн Их сургууль, Mindset Institute 2022 оны 11 сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.   Санамж бичгийн зорилго нь талууд хамтран судалгааны их сургуулийн үзэл санааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах, чиглэлийг тогтооход орших бөгөөд энэ хүрээнд:  

Гадаад хэл, хэлшинжлэлийн профессорын багийн гишүүн, доктор Д.Цэцэгдэлгэр Жуух бичгээр шагнууллаа

Монгол Улс, Оросын Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 101 жилийн ой, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны нээлтийн ёслолын өдөр 2022 оны 11 сарын 03-ны өдөр тохиолоо. Энэхүү баярын арга хэмжээний үеэр МУЭИС-ийн Гадаад хэл, хэлшинжлэлийн профессорын багийн гишүүн, доктор (Ph.D) Д.Цэцэгдэлгэр Соёлын Яамны Хүндэт ЖУУХ бичгээр шагнагдлаа. Д.Цэцэгдэлгэр багшдаа эрхэм хүндтэй шагналаар шагнагдсанд нь халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт …

Гадаад хэл, хэлшинжлэлийн профессорын багийн гишүүн, доктор Д.Цэцэгдэлгэр Жуух бичгээр шагнууллаа 查看全文 »

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн төлөөлөл  Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдтай уулзав

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш МУЭИС-ийн удирдах зөвлөлийн дарга Uwe Pierskala, захирал, доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа болон тус сургуулийн Турк судлалын төвийн захирал Абдулвахап Халил нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Монгол Улсын Эрдмийн Их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ 

Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ногоон хөгжил, экосистемийн тэнцвэртэй байдал, байгаль орчныг хамгаалах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал доктор (Sc.D), проф. Ч.Зэгиймаа нар өнөөдөр санамж бичиг байгууллаа.  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогуудын хэрэгжилтийг хангахад …

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Монгол Улсын Эрдмийн Их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ  查看全文 »

Философич, математикч Мохаммед Сидик Афган МУЭИС-д зочиллоо

Мохаммед Сидик Афган бол Афганистаны философич, математикч юм. Тэрээр тухайн үеийнхээ хамгийн агуу математикч, урьдчилан таамаглагч гэдгээрээ алдартай бөгөөд Математикийн томьёоны өвөрмөц аргыг  ашиглан дэлхийн олон үйл явдлын талаар үнэн зөв таамаглал дэвшүүлсэн. Сидик Афган бол НҮБ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан дэлхийн хамгийн суут хүмүүсийн нэг. НҮБ-аас түүний оюун ухааныг ХҮН ТӨРӨЛХТИЙН ӨМЧ гэж зарлан, бүх цаг үеийн …

Философич, математикч Мохаммед Сидик Афган МУЭИС-д зочиллоо 查看全文 »

zh_CN