МУЭИС-ийн волейболын аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо

Монгол Улсын Эрдмийн Их сургууль жил бүр спортын өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ хичээлийн жил волейболын  аварга шалгаруулах тэмцээн 2025.04.20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд тус сургуулийн магистр, доктор, оройн бакалаврын ангиудын оюутнуудаас гадна багш, ажилчдын нийт 30 баг оролцож хурд хүч авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.

Волейболын эмэгтэй тоглолтоос магистрантын баг алтан медаль, цом, магистрын төгсөгчийн баг мөнгөн медаль, багш нарын баг хүрэл медаль тус тус хүртэж, эрэгтэй тоглолтоос  эрх зүйн магистрантын 1-р баг алтан медаль, цом, докторантын 1-р баг мөнгөн медаль, магистрын төгсөгчийн баг хүрэл медаль тус тус хүртсэн.   

Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Эрх зүйн магистрант А.Тайванхүү, шилдэг эмэгтэй тамирчнаар бизнесийн удирдлагын магистрант Г.Наранцэцэг нар шалгарч цом, өргөмжлөлөөр шагнууллаа.

Тэмцээнд оролцсон бүх баг тамирчдадаа талархал илэрхийлж, цаашид амжилтаа улам ахиулахыг хүсье.

zh_CN