Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн салбар дундын судалгааг эрчимжүүлэх, судлаач оюутны туурвисан бүтээл, судалгааны ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг “Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 06 сарын 27-ны өдөр боллоо.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд нийт 60 гаруй бүтээл ирснээс, дараагийн шатанд шалгарсан 20 илтгэл хэлэлцэгдлээ.

Тэргүүн байрт, Төрийн удирдлагын докторант С.Дамбий ‘Монгол Улсын зохистой хөдөлмөр эрхлэлт, хэтийн төлөв байдал ;

Дэд байрт, БНХАУ-ын иргэн,  Боловсрол судлалын докторант Wang li ‘Optimization and Practical Exploration of the Teaching Quality Evaluation System in Applied Universities under the OBE Orientation ‘’;

Гутгаар байрт,  Боловсрол судлалын докторант Б.Мөнхтулга “Японы Коосэн загварын инженерийн сургалтын системийг Монголд нутагшуулах нь ” сэдэвт илтгэлүүд шагналт байр эзэллээ.

Нийт оролцсон судлаач оюутнуудаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.  

zh_CN