Хятад-Монголын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсны 70 жилийн ойд зориулсан “Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцооны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний бага хуралд Бизнесийн Эрдмийн сургуулийн захирал доктор, проф А.Гэлэгжамц, МУЭИС-ийн докторант И.Басхүү нар “Монгол-Хятадын хамтын ажиллагааны хөгжлийн ирээдүйг системийн арга зүйн үүднээс харах нь” сэдвээр илтгэл тавилаа.