Багш нарт зориулсан “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Анхан Шатны Зөвлөгөө Өгөх нь” сургалт амжилттай болж өнгөрлөө

Шинэ Зеландын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр багш нарт зориулсан  “Сэтгэцийн  эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө” сэдэвт сургалтыг Эрин Жаргам Соёл ТББ болон Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 12-р сарын 13-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, СИИ Сургалт Монгол ТББ, Монголын Эрэгтэйчүүдийн Холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. 
Уг сургалтад нийт 60-аад хүн оролцсоноос их, дээд болон ерөнхий боловсролын ахлах сургуулийн багш нар, ТББ-ын сэтгэл зүйчд түүнчлэн Зэвсэгт хүчний жанчин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлыг ерөнхий газар, Шүүхийн шийдвэр барагдуулах ерөнхий газрын төлөөллүүд хамрагдлаа. Сургалтыг АНУ-ийн иргэн Жэннифер Волвертон “Миний Сэтгэлзүйн онолын хүрээ”, “Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх чадварууд” сэдвээр орчин үеийн сургалтын  шинэ технологит тулгуурлан явуулсан нь онол – практик хосолсон үр дүнтэй сургалт боллоо. 

mn