2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Монголын Улсын Эрдмийн их сургуулийн ангийн дарга нарын уулзалт боллоо.
Уулзалтад МУЭИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, профессор Ш. Ариунаа, Бизнесийн эрдмийн сургуулийн захирал, доктор (Ph.D), проф А. Гэлэгжамц, Боловсролын эрдмийн сургуулийн захирал, доктор (Ph.D) Т. Отгон, Хууль зүйн Эрдмийн сургуулийн дэд захирал Ц. Бүжинлхам болон бакалавр, магистр, докторын түвшний анги дарга нар оролцов.
Уулзалтын зорилго нь оюутны удирдлагын бүтэц, анги дундын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулахад чиглэсэн.
Хурлын үеэр доктор (Ph.D), проф А. Гэлэгжамц ангийн дарга нарын үүрэг оролцоог үнэлж, “МУЭИС бол Орчин үеийн судалгаа, эрдмийн зэрэг олгох боловсролоор нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд анги удирдлагын манлайлал үүнд чухал хувь нэмэртэй” хэмээн онцлов.
Уулзалтаар анги дарга нар мэдээллээ солилцож, судлаач оюутны хөгжлийн клубуудын үйл ажиллагааг өргөжүүлэхэд нээлттэй санал бодлоо солилцлоо.

