Монгол Улсын Эрдмийн Их сургууль, Mindset Institute 2022 оны 11 сарын 09-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн зорилго нь талууд хамтран судалгааны их сургуулийн үзэл санааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллах, чиглэлийг тогтооход орших бөгөөд энэ хүрээнд:
- Эрдэм шинжилгээ, орчин үеийн судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Дэлхийн түвшний их сургуулийн менежментийн тогтолцоог хөгжүүлэх;
- Нийгмийн хөгжилд чиглэсэн бүх нийтийн боловсролын үйлчилгээг өргөжүүлэх;
- Боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих зэргээр хамтран ажиллахаар тохиролцов.