“University Values in a Changing World” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Олон улсын их дээд суруулийн холбоо (International Association of Universities) нь 120 гаруй орны 600 орчим их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, холбоодыг нэгтгэсэн, НҮБ-ын ивээл дор үйл ажиллагаа явуулдаг, дэлхийд нэр хүндтэй, томоохон байгууллага билээ. МУЭИС нь 2023 онд Монгол улсаас анх удаа тус холбоонд гишүүнээр элссэн юм.  

Олон улсын их сургуулиудын холбооноос гишүүн байгууллагуудын дунд жил бүр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ оны их хурал  “University Values in a Changing World” сэдвээр Япон улсын Токио хотод 2024 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд боллоо. Хуралд их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 350 гаруй төлөөлөгч оролцсоноос 150 гаруй нь их дээд сургуулийн удирдлага байсан бөгөөд дэлхийн тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 40 гаруй профессор, эрдэмтэн судлаач,  мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлсэн байна. Энэхүү хуралд МУЭИС-ийн сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц. Агиймаа, Санхүүгийн албаны дарга Д. Золмаа нар оролцлоо.   

Мөн тус холбооноос жил бүр эрхлэн гаргадаг IAU Horizons сэтгүүлийн шинэ дугаар хурлын үеэр хэвлэгдэн гарсан бөгөөд энэхүү дугаарт доктор (Sc.D.), профессор Ч. Зэгиймаа, доктор (Ph.D.), профессор Ц. Агиймаа нар “The Research University: Shaping Values” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна.  

mn