Докторын диплом гардуулах ёслол боллоо

МУЭИС-ийн докторантурт суралцан 2023 онд докторын зэрэг горилсон диссертациа амжилттай хамгаалсан  ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан улсын  7  иргэн докторын диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа. 

Төгсөгчдийг төлөөлж урлаг судлалын доктор БНХАУ-ын иргэн Ма Hongbo,  Бизнесийн удирдлагын доктор БНКазахстан улсын иргэн Дария Сансызбаевна нар үг хэлэв.   

Докторын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.  

МУЭИС-ийн захиргаа 

en_US