МУЭИС, Далянийн Технологийн Их Сургуулийн Урлаг, Дизайны сургууль цахим уулзалт хийлээ

БНХАУ-ын Далянийн Технологийн Их Сургуулийн Урлаг, Дизайны сургууль Монгол Улсын Эрдмийн их сургуультай хамтран ажиллах санал тавьсны дагуу цахим уулзалтыг 2023 оны 05 сарын 10-ны Лхагва гаргийн 15:00 цагт зохион байгууллаа.

Уулзалтад Далянийн Технологийн Их Сургуулийн Урлаг, Дизайны сургуулийн дэд захирал Гао Жиажи (Gao Jiaji), дэд захирал Жан Зи Жянь (Zhang Zijian), дэд захирал Лю Ли Жиан (Liu Li Jian), сургалтын албаны дарга Цао Фучун (Cao Fucun), МУЭИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Ц. Агиймаа, Боловсролын Эрдмийн сургуулийн захирал А. Гэлэгжамц, ГХХА-ны албаны дарга Д. Цэцэгдэлгэр, гадаад харилцааны мэргэжилтэн Т. Алдармаа  нар оролцож хоёр сургуулийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

en_US