Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Тэмцээний зорилго:
МУЭИС-ийн оюутан залуучуудад гар бөмбөгийн спортыг хөгжүүлэх, тоглолтын техник ур чадвараа дээшлүүлэх, тоглолтын арга туршлага солилцох, оюутнууд, төгсөгчид, багш ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх зорилготой.

Хоёр. Тэмцээн зохион байгуулагдах хугацаа, газар:
• 2023.04.30- ны өдөр 09.00 цагт эхлэнэ.
• ХИС-ийн спорт зааланд зохион байгуулагдана.

Гурав. Хамрах хүрээ:
МУЭИС бакалаврын эрчимжүүлсэн АХО, Эрх зүйн ангийн 1,2, Магистрантын 1, 2 Докторантын 1,2,3 курс, багш ажилчид, төгсөгчдийн багууд оролцоно.

Дөрөв. Тавигдах шаардлага:
• Ангиудаас эмэгтэй-нэг, эрэгтэй-нэг баг оролцоно. Эрэгтэй оюутны тоо хүрэхгүй тохиолдолд курс дотроо нийлж баг бүрдүүлж болно.
• Багуудын оролцох тамирчдын тоо 8 хүртэл байна.
• Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 2023.04.15 нд /сүүлийн хугацаа/ сургалтын албанд авчирч өгсөн байх.
• Багууд бооцооны мөнгө болох багийн тамирчин бүр 20.000 төгрөгийг 04 сарын 22-ны дотор сургалтын албанд хураалгана.

Тав. Техникийн зөвөлгөөн
• Техникийн зөвөлгөөн 2023.04.22-ны бямба гарагт 12.00 цагт 15 давхарт 1501 болно.

Зургаа. Журам:
• Тэмцээн явагдах журам оролцох багийн тооноос шалтгаална. Журам техникийн зөвөлгөөн дээр танилцуулагдана.
• Тэмцээний бусад журам техникийн зөвөлгөөнөөр хэлэлцэн багийн ахлагч нарын гарын үсгээр баталгаажигдана.

Долоо. Багийн өмсгөл
Багууд жигд дугаартай тоглолтын хувцастай байна. Тоглолтын өмсгөл дээр дугаар, тоглогчийн нэр, багийн нэрийг байрлуулж болно.

Найм. Тэмцээний шүүлт
• Тэмцээнийг МУЭИС-ийн Төгсөгчдийн холбооноос томилсон шүүгчид дүрмийн дагуу шүүн явуулна.
• Багууд сугалсан тогтлолтоосоо нэг тоглолтын өмнө бэлэн байх шаардлагатай бөгөөд тоглолтын цаг болоход баг бүрдээгүй тохиолдолд эсрэг багт хожил өгнө.

Ес. Тэмцээний шагнал урашуулал:
• Эрэгтэй 1,2,3 байр
• Эмэгтэй нэг 1,2,3 байр.
• Шилдэг эмэгтэй тоглогч-1
• Шилдэг эрэгтэй тоглогч-1 шалгаруулна.
Тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Шаардлагатай мэдээллийг : 88092250, 99911281, 99008066
Зохион байгуулах комисс

en_US