МУЭИС-ийн волейболын аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо

Монгол Улсын Эрдмийн Их сургууль жил бүр спортын өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Спортын өдөрлөгийн хүрээнд тус сургуулийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2023.04.30-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд тус сургуулийн магистр, доктор, оройн бакалаврын сургалтад суралцдаг Монгол, ОХУ, БНХАУ-ын оюутнуудаас гадна төгсөгчдийн баг тамирчид оролцож хурд, хүч, авхаалж, самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.

Волейболын эмэгтэй тоглолтоос багш, ажилчдын баг “алтан медаль”, магистрын төгсөгчид “мөнгөн медаль”, Докторын төгсөгчид “хүрэл медаль” тус тус хүртэж, эрэгтэй тоглолтоос  Докторантын 2,3-р курс “алтан медаль”,  Магистрын төгсөгчдийн баг “мөнгөн медаль”, Докторант БНХАУ-ын баг “хүрэл медаль” тус тус хүртсэн.

Тэмцээний “шилдэг эрэгтэй тамирчнаар” докторант О.Батсайхан, шилдэг эмэгтэй тамирчнаар Төгсөгч-эрдэмтэн А.Загас нар шалгарч цом, өргөмжлөлөөр шагнууллаа.

Тэмцээнд оролцсон бүх баг тамирчдадаа талархал илэрхийлж, цаашид амжилтаа улам ахиулахыг хүсье.

en_US