“Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн салбар дундын судалгааг эрчимжүүлэх, судлаач оюутны туурвисан бүтээл, судалгааны ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг “Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2023 оны 06 сарын 16-ны өдөр боллоо.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд нийт 40 гаруй бүтээл ирснээс, дараагийн шатанд шалгарсан 19 илтгэл хэлэлцэгдлээ. 

Тэргүүн байрт, Бизнесийн удирдлагын докторант М.Түмэннаст ‘’Монгол Улсын өрх сумын эрүүл мэндийн төвийн эмчийн хэрэгцээг системийн динамик загвараар тооцсон дүн’’;

Дэд байрт, БНХАУ-ын иргэн,  Урлаг судлалын докторант Fu Xu ‘’The Intersection of Eastern and Western Painting – Research on the Evolution of Chinese Contemporary Watercolor Painting; 

Гутгаар байрт, Хэл шинжлэлийн докторант Б.Оюундаш “A Cognitive Analysis of Euphemism in Trump’s Speeches” мөн БНХАУ-ын иргэн, Боловсрол судлалын  докторант Zhang Yonpeng “A study on strategies to cultivate physical culture literacy among University students ” сэдэвт илтгэлүүд шагналт байр эзэллээ. 

Нийт оролцсон судлаач оюутнуудаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.  

en_US